SHIVNEE

18+

confession
НүүрБүлгүүд
Нэвтрэх
7
18+
Нэргүй
1mo
Эхнэр 5 хүүхэдтэй 36 настай. Одоогоос 10

Эхнэр 5 хүүхэдтэй 36 настай. Одоогоос 10 жилийн өмнө ажлын сонгон шалгаруулалтаар нэг ажилтан эмэгтэй ажилд авлаа. Нөхөр 1 хүүхэдтэй оюутан байх даа хүүхдээ төрүүлсэн гээд их л эрч хүчтэй эмэгтэй байлаа. Ингээд 4 жилийг хамт ажиллаж энэ хугацаанд түүнд үнэхээр их татагдаж, сэтгэл дотроо хайрлаж ирсэн. Нэг ч удаа түүнд өөрийнхөө сэтгэлийг нээгээгүй бас ил гаргаж ямар ч ханд өгөөгүй л зүгээр сэтгэлээ нандигнаж ирсэн. 2-лаа гэр бүлтэй хүүхэдтэй болохоор тийм зүйлийг би хүсээгүй. Бид хамтдаа маш сайн ажиллаж би ч компаниахаа СOO болж тэр маань албаныхаа дарга болсон байлаа. Тэр маань гадаад сурахаар нөхөр хүүхэдтэй явахаар болж, сэтгэл минь хичнээн өвдөж байсан түүнийгээ сайн яваасай гэж дотроо нандигнан хайрласан. Ингээд ажлаараа гаргаж өгөхөөр болж бөөндөө сууж, нэг мэдэхэд 12 цаг болж, тарахаар болсон. Анх удаа би чамайг дөхүүлээд өгий гэж амнаасаа гарсан, өмнө нь хамтдаа зөндөө баяр, ёслол хамт явж байсан боловч нэг удаа гэрт хүргэж өгч байгаагүй дандаа л такси дуудаад явуулдаг байсан учир бусад хүмүүс буруугаар бодоод нэр сэвтэж магадгүй гээд 2-ланхаа байх, бусдад өртөх үйлдэл огт хийдэггүй байлаа. Хамт такси бариад би өмнөх зангаараа байнга хошигнож, түүнийгээ явуулсаар гэрийн гадаа ирээд буулгаж өгөөд орцонд оруултал тэр миний гарнаас бариад чамайгаа зөндөө их санах байх даа гээд уруул дээр минь үнссэн. Тэр үед би бас хулчигар гэх юм уу өмнөх шигээ юу ч болоогүй юм шиг зан гаргаж, сайн яваарай хамтрагч минь гээд буцсан даа. Надад бага зэргийн талтай байсан байх гэж боддог байсан ч ийм гэж бодоогүй ээ. Ингээд гадаад 2 жил болж, ковидоос болж ирэх хугацаа нь дахин 2 жилээр сунгаж 4 жилийн дараа 2021 онд Монголдоо ирсэн юм. Энэ хугацаанд чат энэ тэрээр байнга холбоотой байсаар ирсэн. Тэгээд ирсний дараа нь ажлын журмаар уулзаж хамт хоол идэж хуучны зүйлүүдээ ярьж, манайх ам бүл 2 хүүхэд нэмэгдэж 6 болсон байлаа. Тэр маань харин хүүхэд олохгүй байгаа сүүлийн 2 жил эмчилгээ хийлгээд ч болохгүй байгаа тухайгаа ярьсан. Би 8 жил нуусан сэтгэлээ түүнд хэлсэн, харин тэр маань би чамайг надад сайн бусад хүмүүс мэдэхгүй ч би мэдэрдэг байсан. Тийм байх тусам чамайг ямар их хайрладаг байснаа бас надад хэлсэн. Анх удаа эхнэрээсээ өөр хүнтэй унтаж үзлээ. Үүнээс хойш бид илүү дотно болж эхэлсэн ч тэр шөнөөс хойш яг 10 хоногийн дараа гэнэт хамт хонох уу гээд би ажлаар гэнэтийн ажил гээд хамт хонохоор болсон. Бидний хамт хоносон анхны бөгөөд сүүлийн шөнө байсан. Учир тэр шөнө 2-лаа энэ сүүлчийнх гэдгийг, 2 талаа ингэж хуурч болохгүй гэж тохироод харилцаагаа дуусгасан шөнө байсан. Тэрнээс хойш хэн хэн ч яриагүй чимээгүй болсон. Харин 2023 оны 10-р сарын 10 өдөр түүний нөхөр жаахан охин тэвэрцэн дэлгүүрийн гадаа зогсож байгаад таарсан. Бид өмнө бие биеэ бага зэрэг таньдаг байсан. Тэр жаахан охин миний хүүхэд байна гэдгийг би шууд л мэдэрсэн. Тэр маань дэлгүүрээс гарч ирээд над руу хуучны инээсмэглээр надтай мэндэлсэн. Ингээд би маргааш түүн рүү залгатал тэр яг хүлээж байсан. Шууд өмнөөс тиймээ, хэзээ нэгэн өдөр хэлэх байсан. Чамтай ганцхан унтаад хүүхэдтэй болчихно гэж огт бодоогүй, гэхдээ 4 жил хүлээсэн хүүхэд минь байсан бас миний хайртай хүний хүүхэд, чамд хэлсэн бол чи хариуцлага энэ тэр гээд, хэн хэнийхээ гэр бүлд саад учруулахгүй байхыг хүссэн гэж хэлсэн. Охин нь чамтай дэндүү адилхан, би чамайг санах бүртэй охиноо харж тайвширдаг. Би түүнийгээ жаргалтай байхыг сонсоод баярласан. Баяр болгоноор охинынхоо зургийн байнга тавьж байна аа, сайн охиноо харж байгаа үүнээс илүү юм хийж өгч чадахгүй гэдгийн би ч ойлгосон. Ингээд би 5 хүүхэдтэй болсон доо. Охиноо хэзээ нэгэн өдөр том болоод юмны учир ойлгож, ухаарах тэр л өдөр өөрийгөө аав нь гэж хэлэх өдөр ирэх байх гэж сэтгэлдээ тээж явна даа. Миний сэтгэл дахин хэзээч асаахгүй дарж чи минь жаргалтай байж, миний охин сайн өснө шүү дээ гэсэн бодлоор амьдарч байна даа.

Эхнэр 5 хүүхэдтэй 36 настай. Одоогоос 10
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихийн тулд Нэвтрэх шаардлагатай

Сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдлээ бичээрэй!

Эхнэр 5 хүүхэдтэй 36 настай. Одоогоос 10 - Shivnee.com