29-тэй бүсгүй байна. Нөхөр 2 хүүхэдтэй. Насан туршдаа нуух нууцаа энд хэлмээр санагдлаа. Би нөхрийнхөө найзад хайртай бүр унтдаг. Энэ харилцаа яг жил 6 сарын өмнөөс эхэлсэн. Манай нөхөр жоохон доожоогүй ч гэх юм уу юу ч гэмээр юм сайхан өндөр туранхай царайлаг залуу л даа, гэхдээ тэр найзыгаа харахаараа бүхнээ барьж гүйдэг бүх зүйлээ түүнээс асуудаг, тэр найз нь хажууд нь байхад гөлөг шиг байдаг. Тэгсэн мөртлөө бусад хүмүүст шал өөр ханддаг. Анхнаасаа л тэр найзынх нь өөртөө итгэлтэй байдал, бие хаа гээд бүх зүйл нь таалагдаж байсан Манай нөхөр барны гадаа хүмүүст зодуулаад тэр найзыгаа дуудахад найз нь ирээд 3 залууг яг кинон дээр гардаг шиг л зодчихсон тэр үед л би шууд л дурласан. Тэгээд жил 6 сарын өмнө нөхөр бараандаа гуанжу явсан үед манайд ирж хөшиг тогтоож өгөөч гэж гуйгаад ирснийх нь дараа хоол хийж өгөөд 2, 2 пиво уугаад би өөрөө илтээр өдөж байгаад унтчихсан. Үнэхээр сайхан байсан. Тэр хүний бүх юм надад таалагдсан, секс нь хүртэл дэндүү сайхан. Тэрнээс хойш түүнийг үргэлж санаж бодоод хэцүү байх болсон. 2 хүүхэдгүй бас нөхрийн найз биш бол түүнийг дагаад амьдармаар. Гэхдээ надтай түүнээс хойш 3 удаа л уулзсан. Би уулзахыг их хүссэн ч тэр уулздаггүй их хашир. Яг нөхөр байхгүй үед, хөдөө гадаа явсан гээд баараггүй үед л уулзаж намайг жаргаах юм даа. Би түүнээс биеийн жаргал л хүсэх юм илүүг хүсэхгүй ээ энэ амьдарлаа үгүй хийхгүй, гэхдээ хол зайтай ч цөөхөн уулзсан энэ учирлууд минь дэндүү амттай улам л шунан дурлуулаад байна. Би амьдралдаа 4 эр хүн л үзсэн сүүлийнх нь нөхрийн найз тэрэнтэй ямар азтай бүсгүй суух бол гэж хааяа дотроо бачуурах юм. Гэхдээ би харамсахгүй байгаа. Тийм сайхан бүхнийг надад мэдрүүлсэн түүнтэйгээ учирах боломж гарвал алдахгүй учирна аа…
