SHIVNEE

18+

confession
НүүрБүлгүүд
Нэвтрэх
3
18+
Нэргүй
1mo
Одоо 34-тэй. Анхны хайраасаа салаад 10 жил

Одоо 34-тэй. Анхны хайраасаа салаад 10 жил эр хүнд итгэхгүй ганцаараа явсаар нэг санаанд таарсан хүнтэй учраад хамт амьдарч эхэлтэл сэтгэцийн өвчтэй хүнтэй таарчихаж. Ямар ч сэжиг төрөөгүй хамт 5 сар хамт амьдарсан гэж бодоход аймшигтай. Яаж мэдсэн гэхээр гаднаас ороод ирсэн чинь нааш ирээрэй хайраа гээд дуудаад яараад байхаар нь яваад очтол өмд цамцандаа саваа углаад хананд хадаасаар хадаж тогтоогоод толгой хавьцаа нь дэр тавьж малгай тавьснаа саваарай саваарай шувуу үргээж байна гээд хана балбаад байдаг юм даа. Согтуу бол биш солиотой. СЭТҮТ дуудаад би ч айгаад гараад хаалган дээрээ зогсжийсан чинь араас гарч ирснээ хайраа яагаад байгаан ажлаас кинонд тоглох уу гээд санал тавиад би үнэмшилтэй л жүжиглэж байгаа биз дээ гэж авдын. Ажилгүй байж шдээ бүр. Тэгээд татаж оруулах гээд байхаар нь шатнаас зуураад орилоод хөөе би өөрөө орчихъё тавиач гэсэн чинь муухай инээснээ хаана тавих юм. Тэр нүд мүд зүгээр л аймшиг. Яг танихгүй хүн болчихсон. Сүүлдээ уйлаад хайраа яагаад байгаан бэ намайг айлгаад байна гээд уйлсан чинь усны гутлаа аваад манайхаас зайл гэсэн. Юун ч усны гутал юм бүү мэд. Уг нь хамт түрээслэж байгаа байр байхгүй юу. Тэгээд СЭМҮТ-ийнхэн ирсэн чинь зүв зүгээр болсноо гэнэт манай дүү түрүүн энүүгээр галзуу солиотой нь мэдэгдэхгүй хачин болж байгаад та нарын сургаар зугтаачихлаа гэж авсан. Би зүгээр л шоконд ороод үлдсэн. Тэгээд тоглоод байгаан байх даа гээд хэсэг тайвшраад чи яагаад байгаан гэтэл яасын гээд юу ч яриагүй. Шөнө болоод унтах гэж байсан чинь -Хөөе бос, буузаа хийе гэнэ. Хийчихсэн бууз. Юу гээд байгаан бэ гээд гал тогоонд ус уух гээд ортол махны машин гаргаж ирээд саванд хувцсаа хайчлаад хийчихсэн машиндана бууз хийнэ гээд байж байсан. Би зугтаж гараад дахиж холбогдоогүй яавал дээр вэ? Энэ яг солиорсон байгаа биз?

Одоо 34-тэй. Анхны хайраасаа салаад 10 жил
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихийн тулд Нэвтрэх шаардлагатай

Сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдлээ бичээрэй!

Одоо 34-тэй. Анхны хайраасаа салаад 10 жил - Shivnee.com